Иххэт сум
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2014/09/26

ДОРНОГОВЬ АЙМГИЙН

ИХХЭТ СУМ

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Дорноговь аймгийн Иххэт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Цэцэн хан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошуунд харъяалагдаж байжээ.

Бүрдэнэ, Баян, Зүлэгт гэсэн 3 багийн нийт 681 өрхөд 2116 хүн амьдардаг.

          Хүн амын тоогоор Дорноговь аймгийн 14 сумаас 5 –д, газар нутгийн хэмжээгээр 11-т ордог. /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/

Дорноговь аймгийн зүүн хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 360 км,
  • Аймгийн төвөөс 180 км зайд байрладаг.

    Хэнтий аймгийн Дархан, Галшар, өөрийн аймгийн Алтанширээ, Айраг сумдтай хиллэдэг.

     

    Байгаль, газар зүйн онцлог.

    Далайн түвшнээс дээш 1250 м өргөгдсөн, даваа толгод, уул овоо, тал хөндий хосолсон газар нутагтай. Газар зүйн бүсчлэлийн хувьд сумын нутаг дэвсгэр нь бүхэлдээ говь хээрийн бүсэд багтдаг. Ургамлын бүрхүүлийн зонхилох хувийг хазаар өвс, монгол өвс эзэлдэг. Үүний зэрэгцээ төрөл бүрийн буурцагт ургамал элбэг бөгөөд хялгана, таана, хөмүүл, агь, гашуун, божмог, шар мод, шарилж, дэрс, суль, халгай, баглуур зэрэг ургамал өргөн тархсан. Сумын нутагт “Тогоон төмөр хааны балгас”, “Хэсэг байшинт”, “Сэнжит хад” зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, “Хүн чулуу”, “Мэлхий чулуу” зэрэг түүхийн дурсгалууд цөөнгүй бий. “Хашаат худаг”-ийн нүүрс /нөөц нь 19,2 сая тн/, Зүүн цагаан дэлийн жонш /нөөц нь 3,2 сая тн/ зэрэг ашигт малтмалын нөөцтэй.

    Цаг уурын нөхцөл.

  • 1-р сарын дундаж температур -20,5 хэм
  • 7-р сарын дундаж температур +26,5 хэм
  • Жилийн дундаж салхины хурд 5-7 м/с
  • Жилийн хур тунадасны нийлбэр 7,2 мм

    Газар нутаг

    Нийт газар нутгийн хэмжээ 415252,0 га.

    Зориулалт Хэмжээ /га/ Нийт газар нутаг 415252,000 Хөдөө аж ахуйн газар 411028,27 Улсын Тусгай хэрэгцээний газар 1,7900 Тосгон суурингийн газар 469,380 Зам шугам сүлжээний газар 1973,56 Усан сан бүхий газар 1779,0

    Шилжилт хөдөлгөөн

    Тус сумын төв  байгаа газар нь дэд бүтэц өндөр хөгжсөн орчин үеийн 2-3 давхар орон сууцтай, телевизийн кабелийн 25 сувагтай, 200 өрх айл тохилог, төвлөрсөн халаалттай орон сууцанд амьдарч байна. Сумын нийт хүн амын 30,6 хувь хүүхэд, 61,5 хувь нь залуу болон дунд насныхан, 7,8 хувь нь ахмадууд байна.

    ОРОН НУТГИЙН ТӨСӨВ,                     ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦ

    Сумын хэмжээнд нийт 39 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс уул уурхайн чиглэлээр 6, цахилгаан дулаан, эрчим хүчний чиглэлээр 1, ХАА-н чиглэлээр 2, газрын тосны чиглэлээр 2, эм эргэлтийн сан 1, шуудан тасаг 1, төсвийн байгууллага 6, олон нийтийн байгууллага 2, худалдаа үйлчилгээний 13, салбар 2, хоршоо 3  ажиллаж байна. 2013 онд улсын төсөвт 67308,6, аймагт 94273,5, орон нутагт 24209,2, нийт 185791,3 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.

    Эдийн засгийн бүтэц

     Сумын хэмжээгээр нийт 110539  толгой мал тоологдсоноос тэмээ 180, адуу 5851, үхэр 5074, хонь 53710, ямаа 45724 толгой байгаа бөгөөд шилмэл омгийн 25949 толгой мал тоологдсон нь нийт малын 23,5 хувийг эзэлж байна. 199 малчин өрх, 99 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 43,7 хувийг эзэлж байна.

     Малын бүтэц

     

    Газар тариалан

    Сумын хэмжээгээр жилд 186,5 га талбайд төмс, хүнсний ногоо, 2 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 11,1 тн төмс, хүнсний ногоо, 0,5 тн тэжээлийн ургамал хураан авч  5,5 тн гар тэжээл, 81 тн өвс, хадлан бэлтгэсэн байна.

     

     

     

     

    Инженерийн дэд бүтэц

    Зам тээвэр. Сумын хэмжээнд засмал болон сайжруулсан зам тавигдаагүй. Аймгийн төв болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.

    Цахилгаан хангамж. Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1983 онд баригдсан 35,0 квт-ны хүчин чадал бүхий дэд станцтай.

    Усан хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн  гүний 2 худаг, 500 литрийн багтаамжтай 2 усан сан, цагт 32м3 хүчин чадалтай 1 насос станц, ус зөөлрүүлэх цэнгэгжүүлэх 1 төхөөрөмж, цэвэр усны 28,8 км урт шугам хоолойгоор гүний худгаас усан сангаар дамжуулан насосоор шахан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 200 өрх, 12 аж ахуйн нэгж байгууллага холбогдож, бусад айл өрхүүд ус түгээгүүрийн 2 цэгээс усаа авч ашигладаг.

    Ариутгах татуурга. Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 54 худаг, 4,6 км урт шугам хоолой байна. Төвлөрсөн бохир усны шугамд 200 өрх айл, 12 аж ахуй нэгж байгууллага холбогдсон.

    Дулаан хангамж. Сумын төвд 3 зуухтай 1 дулааны станц ажиллаж байна. Энэ нь сард 887 кл/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 200 өрх, 12 аж ахуй нэгжид дулааныг түгээж байна.

     

     

  • Дулааны станц
  • Сумын төв “Зүлэгт” багт байрладаг
  • Сард 887 кл/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 3 зуухтай
  • 1983 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй.

     

    Хүн ам

    Хүн ам, өрхийн тоо

    Үзүүлэлт Сумын төвд Хөдөөд Бүгд Хүн ам Бүгд 1170 946 2116 Эрэгтэй 562 487 1049 Эмэгтэй 608 459 1067 0-15 нас Бүгд 360 292 652 Эрэгтэй 181 152 333 Эмэгтэй 179 140 319 16-59 нас Бүгд 735 578 1313 Эрэгтэй 347 306 653 Эмэгтэй 388 272 660 60-с дээш нас Бүгд 75 70 145 Эрэгтэй 34 29 63 Эмэгтэй 41 41 82 Өрх Бүгд 384 297 681

     

     

    НИЙГЭМ

    Орон сууцны хангамж. Сумын хэмжээнд 1983 онд инженерийн бүрэн хангамжтай 2-3 давхар 200 айлын орон сууцнууд баригдсан бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

     

    Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж.

    1 Сургууль Суудал   392 2 Сургуулийн дотуур байр  Суудал   60 3 Цэцэрлэг Суудал   125 4 Эмнэлэг Ор 8 5 Спорт зал   2 6 Биеийн тамирын талбай га 2 7 Соёлын төв Суудал   200 8 Номын сан Суудал 20 9 Банк   2 10 Халуун ус душь 3

    Боловсрол. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 14 бүлэгт 350 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 10 иргэн

    суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 95,7 хувьтай, суурь боловсролын хамран сургалт 96,3 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багшийн хангалт 99 хувьтай байна. Мэргэжил   дээшлүүлэх сургалтанд давхардсан тоогоор 72 багш хамрагдсан байна. 2013-2014 оны хичээлийн жилд дотуур байр нь 6-16 насны нийт 45 сурагч, 1 багш, 3 жижүүр үйлчлэгч, 2 тогоочтой үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан сурагчдыг бүрэн хамруулсан бөгөөд  малчны хүүхэд 29, эмзэг бүлгийн 6 сурагч, хувиараа хөдөмөр эрхэлдэг өрхийн 7 сурагч, АББ-ын 3 суралцагч нийт 45 хүүхэд амьдарч сурч, хүмүүжиж байна.

    Төрийн өмчийн “Багачууд” цэцэрлэгт 145, гэр цэцэрлэгт 25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 92,8 хувьд хүрсэн.

     

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • Сумын төв “Зүлэгт” багт байрладаг
  • 392 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 350 хүүхэд суралцаж байна
  • 40 багш, ажиллагсадтай
  • 1983 онд ашиглалтанд орсон, инженерийн төвлөрсөн хангамжтай, тоосгон хийцтэй, 2007 онд их засвар хийсэн.
  • “Багачууд” цэцэрлэг
  • Сумын төвд “Зүлэгт” багт байрладаг
  • 150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 145 хүүхэд хүмүүжиж байна
  • 17 багш, ажиллагсадтай
  • 1983 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, инженерийн төвлөрсөн хангамжтай, сүүлийн жилүүдэд урсгал засвар хийгдсэн.

     

    Эрүүл мэнд. Суманд 8 ортой 1 эмнэлэгт, 2 их эмч, 15 ажилтан ажиллаж байна. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 2013 онд нийт 55 хүүхэд мэндэлж, 0–1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна.

     

  • Эрүүл мэндийн төв
  • Сумын төвд “Зүлэгт” багт байрладаг
  • 8 ортой
  • 2 их эмч, 5 бага эмч, 4 сувилагч, нийт 17 ажиллагсадтай
  • 1983 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай, сүүлийн жилүүдэд урсгал засвар хийгдсэн ба 2012 онд сантехникийн засвар хийгдсэн.

     Соёл, спорт. 1983 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай соёлын төв сумын иргэд хөдөлмөрчдөд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ явуулж байна. Сумын соёлын төвийн дэргэдэх 1, ЕБС-ийн 1, нийт 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

    Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 17 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

     Соёлын төв

  • Сумын төвд “Зүлэгт” багт байрладаг
  • 200 хүний суудалтай
  • 6 ажиллагсадтай
  • 1983 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай, урсгал засварууд хийгдсэн.

     ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

     Хот байгуулалт, газрын харилцаа. Иххэт сум нь Засаг захиргаа – хөдөө аж ахуй – үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм. Сумын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөг 2010 онд Мерси Кор Монгол ОУБ-ын “Хөдөөгийн Агрибизнесийг Дэмжих хөтөлбөр”-ийн дэмжлэгтэйгээр боловсруулсан. 2013 оны байдлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 139 ºðõ 11,46 ãà òàëáàéг  ºì÷иëж авсан ба гàçàð òàðèàëàíãèéí çîðèóëàëòààð 4 иргэнд 2,2 ãà òàëáàéã, мàë÷èí áîëîí ìàë á¿õèé 27 èðãýнд ºâºë溺, õàâàðæààíû çîðèóëàëòààð 4,62 ãà òàëáàéг,  мал бүхий 1 иргэнд малын зүчээ барих зориулалтаар  0,07 га газар, төрийн байгууллагад төрийн үйлчилгээ эрхлэх зориулалтаар 3,4 га  газрыг тус тус эзэмшүүлсэн. Сóóðüøëèéí á¿ñýä øèíýýð ¿¿ñýõ çàì øóãàì ñ¿ëæýýíèé ãàçðûã ñóìûí òºâººñ ç¿¿í òèéø 26 êì-ò “Öàãààí ýëãýí”  íýðòýé  ãàçàðò  35.0  ìÿíãàí  êâò àãààðûí øóãàìûã 2.7 êì áóþó 8.1 ãà òàëáàéг øóãàì ñ¿ëæýýíèé çîðèóëàëòààð “Ñè Ýì Áè” ÕÕÊ-ä ýçýìø¿¿ëээд байна.

     

  • ЗДТГ-ын барилга
  • Сумын төвд “Зүлэгт” багт байрладаг
  • 22 ажиллагсадтай
  • 1983 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга.
  • Инженерийн төвлөрсөн хангамжтай.
  • Урсгал засвар хийгдсэн.

     

    Суманд бүтээн байгуулсан хөшөө дурсгал:

  • Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн хөшөө
  • Уяач О.Адилбишийн алдарт “Зул хонгор” азарганы хөшөө
  • Үйлдвэрийн ослоор амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан “Энх толгой”-н хөшөө
  • МУ-ын СТА хөгжмийн зохиолч Д.Пунцагбалын хөгжим “Ээжээ дурсана” дууны хөшөө
  • Сумын сүлд дууны хөшөө

 

 

coupons for cialis printable blog.nvcoin.com cialis coupons online
cialis manufacturer coupon 2016 discount prescriptions coupons free prescription drug cards
drug coupons go discount prescription drug card
ibuprofen alkohol site ibuprofen 600 mg
loperamide etos blog.smartofficecloud.com loperamide kopen
amoxicillin blog.toolroom.at amoxil 500
lamisil cream singapore myjustliving.com lamisil cream for ringworm
amoxiclav codesamples.in amoxicillin 750
levitra 10mg a1softec.com levitra