АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА БАТЦЭНГЭЛИЙН ГАНЗОРИГ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/01/23



Батцэнгэлийн Ганзориг нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 1984 онд төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

       1999 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8 жилийн дунд сургууль, 2001 онд Сайншанд сумын ерөнхий боловсролын арван жилийн сургууль, 2005 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Мал зүйч-Менежмент бакалавр, 2008 онд Удирдлагын академид Нутгийн удирдлагын менежерээр суралцаж дүүргэсэн.

            2005-2006 онд Улаанбадрах сумын ЗДТГ-т мэргэжилтэн,

            2006-2008 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч, хэлтсийн дарга,

            2008-2016 онд Улаанбадрах сумын Засаг дарга,

            2016 оны 8 сараас аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байна.