"Дэлхийн багш нарын 24 дэх баярын өдөр", "Монголын багш нарын 52 дахь баярын мэндийг өргөн дэвшүүлье.
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/10/03

Хутагтын нутгийн үр хойчид боловсрол олгох их үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, эрдэм оюунаа зориулан ажиллаж байгаа үе үеийн нийт эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, алба хаагчид Та бүхэндээ "Дэлхийн багш нарын 24 дэх баярын өдөр", "Монголын багш нарын 52 дахь баярын мэндийг өргөн дэвшүүлье. 
Хөгжлийн хурдасгуур, манлайлагчид, боловсролын чанарын шинэчлэлийн түүчээ болсон бүтээлч, оюунлаг БАГШ нартаа хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Эрхэм баян-Эрдэм ном дэлгэрэх болтугай.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН