"ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР"
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/10/12
Эрүүл мэндийн газраас "ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР"-ийг тохиолдуулан халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйлийн нэг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, хүмүүст үлгэр дуурайлал үзүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор явган алхалтын тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах тул иргэд, аж ахуй нэгж байгууллага идэвхтэй оролцоно уу