ДЭЛГЭРЭХ СУМАНД СОЁЛ, СПОРТЫН ЦОГЦОЛБОРТОЙ БОЛНО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/10/02

Аймгийн Засаг даргын Хөгжлийн төлөө хамтдаа /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, соёлын биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг өргөжүүлнэ.” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Евро Электроникс” ХХК Дэлгэрэх суманд Соёл, спортын цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Дэлгэрэх суманд ажиллах үеэр Соёл, спортын цогцолборын барилгын ажилтай танилцаж, барилгын ажлыг барилгын норм норматив, стандартын дагуу түргэн шуурхай, чанартай гүйцэтгэж, энэ ондоо багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.