ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/01/08


ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 96 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2017 оны А/826 дүгээр захирамжийн дагуу дараах эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдана.

1.         Хатанбулаг суманд байрлалтай 1973 онд ашиглалтад орсон цэцэрлэгийн барилга. Худалдах доод үнэ 5 сая 933 мянга 200 төгрөг. Дэнчингийн хэмжээ 1 сая 483 мянган 300 төгрөг.

2.         Хатанбулаг суманд байрлалтай, 1976 онд ашиглалтад орсон конторын барилга. Худалдах доод үнэ 12 сая 460 мянган 916 төгрөг. Дэнчингийн хэмжээ 3 сая 115 мянга 229 төгрөг.

Дуудлага худалдаа явуулах газар: Аймгийн Орон нутгийн өмчийн газар

Хугацаа: 2018.02.08-ны өдрийн 14 цагт

Оролцогчид дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг Орон нутгийн өмчийн газарт бэлнээр тушааж, дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг бөглөнө.  Дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө бүртгэл дуусахын анхаарна уу.

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг Орон нутгийн өмчийн газрын 7052-2224 утсаар лавлана уу.