ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР БОКСЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/03/12

Боксын спортыг өргөжүүлэн Олон улс, Тив дэлхий, Олимпийн наадамд Монгол улс, орон нутгаа төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилгоор Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор “Өсвөрийн боксын аварга” шалгаруулах тэмцээнийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 08-ны өдрүүдэд Сайншанд суманд зохион байгуулна