ДОРНОГОВЬ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 5 ТОДОРЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/01/30


Хөдөө аж ахуйн салбарын төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин Пүрэвжавын Содбаяр, Эрдэнэ сумын малчин Ухнаагийн Энхболд, Улаанбадрах сумын малчин Дуламын Оргодол, Сайншанд сумын малчин Мараахайгийн Чинбат, Айраг сумын малчин Энх-Очирын Бархас-Од нар Монгол улсын “Аварга малчин”-аар тодорлоо. 
Улсын аварга малчдын шагналыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг болон аймаг, сумын удирдлагууд 2019 оны 01 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд шагналыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

УЛСЫН АВАРГА МАЛЧИН Э.БАРХАС-ОД:
Айраг сумын Нард багийн малчин Боржгон овогтой Энх-Очирын Бархас-Од нь1969 онд төрсөн, 49 настай. Тасралтгүй 33 жил малчнаар ажиллаж байгаа удам дагасан малчин юм.
2018 оны жилийн эцэст нийт 2248 толгой мал тоолуулсан байна. 
Мөн 1999 онд Сумын сайн малчин, 2002 онд Аймгийн сайн малчин, 2008 онд Мянгат малчин цол тэмдэг, 2012 онд “Алтан ишигний эзэн”, 2014 онд “Энх сүрэгтэн”, 2014 онд ХХАА-н Тэргүүний ажилтан, 2015 онд Дорноговь аймгийн Шилдэг гэр бүл, 2018 онд Сумын “Хоёр мянгат малчин” болсон

УЛСЫН АВАРГА МАЛЧИН П.СОДБАЯР:
Дэлгэрэх сумын Цагаан хад багийн малчин Маанжираг овогтой Пүрэвзавын Содбаяр нь1976 онд төрсөн, 42 настай, Улсад 39 жил мал маллаж байгаа Айраг сумын Цагаан хад багийн малчин. 
2018 оны жилийн эцэст нийт 2767 толгой мал тоолуулсан. Үүнээс Тэмээ-19, Адуу-179, Үхэр -115, Хонь-1918, Ямаа-536
Тэрээр 2005онд Сумын сайн малчин,-2008 онд Аймгийн сайн малчин, 2010 онд НАМЗХ-ны сайн малчин медаль, 2011 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2014 онд Дэлгэрэх сумын 90 жилийн ойн медаль, 2015 онд МЗХ-ны Хөдөлмөрийн алдар медаль, 2016 онд Дэлгэрэх сумын “Мөнгөн хонины эзэн”, 2016 онд Аймгийн Засаг даргын өргөмжлөл, 2016 онд Монголын малчдын холбооны аймгийн Манлай малчин медаль, 2017 онд ХХАА-н тэргүүний ажилтан, 2017 онд МҮОНРТ-ийн “Алтан ишигний эзэн” болж байсан.

УЛСЫН АВАРГА МАЛЧИН Д.ОРГОДОЛ:
Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Содном овогтой Дуламын Оргодол нь 1970 онд төрсөн. 48 настай. Эрэгтэй. Ам бүл 5. Улсад 25 жил малчнаар ажиллаж байна. 
2005 онд Улаанбадрах сумын 80 жилийн ойн медаль, 2005 онд Сумын сайн малчин, 2016 онд Аймгийн Засаг даргын жуух бичиг, 2013 онд Сумын хошой сайн малчин, 2014 онд Аймгийн сайн малчин, 2015 онд Улаанбадрах сумын 90 жилийн ойн медаль, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан. 
2018 оны жилийн эцэст нийт 1218 толгой мал тоолуулсан. Үүнээс Тэмээ-65, Адуу-33, Үхэр -67, Хонь-585, Ямаа-468

УЛСЫН АВАРГА МАЛЧИН У.ЭНХБОЛД:
Эрдэнэ сумын Еншөөв багийн малчин Ундрах овогтой Ухнаагийн Энхболд нь 1963 онд төрсөн. 55 настай. Эрэгтэй. Ам бүл 2. Улсад 39 жил малчнаар ажиллаж байна.
-2008 онд Сумын сайн малчин, 2010 онд Аймгийн сайн малчин, 2014 онд МУЗН-ийн “Нигүүлсэл” мөнгөн медалиар шагнагдаж байсан бөгөөд 2018 оны жилийн эцэст нийт 1494 толгой мал тоолуулсан. Үүнээс Тэмээ-8, Адуу-200, Үхэр -86, Хонь-631, Ямаа-569

УЛСЫН АВАРГА МАЛЧИН М.ЧИНБАТ:

Сайншанд сумын 6 дугаар багийн малчин Мараахай овогтой Мараахайн Чинбат. 1964 онд төрсөн. 54 настай. Эрэгтэй. Ам бүл 5. Улсад 38 жил малчнаар ажиллаж байгаа бөгөөд 2018 оны жилийн эцэст нийт 1202 толгой мал тоолуулсан
Тэрээр 1990 онд Сумын сайн малчин, 2004 онд Аймгийн алдарт уяач, 2004 онд МУ-ын спортын мастер, 2008 онд Мянгат малчин, 2010 онд Аймгийн сайн малчин, 2010 онд Шилдэг хүлэгч зэрэг шагналтай.

ШИНЭ МЭДЭЭ