ДОРНОГОВЬ АЙМГААС МОНГОЛ УЛСЫН 2 ГАВЬЯАТ БАГШ, 1 СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ТОДОРЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/07/10

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Тус үеэр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ахмад багш Цэрэнгийн Адъяасүрэн, Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Мэндийн Сэртэв Монгол Улсын “Гавьяат багш”, ахмад зохиолч Авидын Шартолгой Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.