ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/06/06

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр аймаг дахь Прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа. 
Прокурорын газрын барилгад 2006 оноос хойш засвар хийгдээгүй бөгөөд энэ онд Улсын Ерөнхий Прокурорын газар, “Дорноговь-Их хөгжил сан” ТББ болон орон нутгийн төсвийн нийт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засварыг хийж, иргэд ая тухтай үйлчлүүлэх, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
ШИНЭ МЭДЭЭ