ДОРНОГОВЬ АЙМАГТ ЦАХИУРЫН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/07/02

Японы “Мегатех корпораци”-ын Монгол дахь салбар Дорноговь аймгийн Сайхандулаан суманд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Цахиур олборлох, баяжуулах үйлдвэрээ нээлээ. Эхний үед сардаа 200-400 тонн цахиур чулуу боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр Сайхандулаан суманд болон Сайншандад хоёр шатлалтай үйлдвэр барьж босгосноор их ажлын гараагаа эхэлж байгаа юм байна.

Уг үйлдвэрийн нээлтэд ЗГ-ын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Мегатех корпорацийн ерөнхийлөгч Нагао, Шигэрү, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг,Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Цахиурын үйлдвэрийг нээснээр ажлын байр нэмэгдэх бөгөөд орон нутгийн оршин суугчдыг нэн түрүүнд ажлын байраар хангах, дэд бүтцийг хөгжүүлэх тал идэвхтэй ажилласнаар амьдрах таатай орчинг бий болгох боломжтой юм. Мөн түүнчлэн япон компани хувьд хариуцлагатайгаар нийгэмд хувьд нэмрээ оруулах тул илүү дотно сэтгэлээр бидэнд тусалж дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.

Тус үйлдвэр цахиураа төмөр замын тээвэр ашиглаж ОХУ-аар дамжуулан европын улсууд болон япон улс руу тээвэрлэх бөгөөд жилд 3600-4800 тонн цахиур боловсруулах хүчин чадалтай юм. Цахиур нь галд тэсвэртэй, төрөл бүрийн техникийн сэлбэг хэрэгсэл хийхэд тохиромжтой.