“ДОРНОГОВЬД ҮЙЛДВЭРЛЭВ-2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/09/14

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын  шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд  хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Дорноговьд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдааг 2004 оноос хойш тасралтгүй 15 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд анх 12 ААН, 20-иод иргэн оролцдог байсан бол одоо өргөжин тэлсээр 40 гаруй ААН, 100 гаруй иргэн дунджаар 6.0 тн сүү, цагаан идээ, 0.5 тн боловсруулсан махан бүтээгдэхүүн, 40 орчим тн төмс, хүнсний ногоо, 400 гаруй нэр төрлийн хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулж 35-40 сая төгрөгийн борлуулалт үйлчилгээ хийгдэж, ААН, бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, борлуулалт жилээс жилд өсөн нэмэгдсэн иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн томоохон арга хэмжээ юм.