ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/11/29
Хүний эрхийн зөрчлийг арилгахад иргэн Та ямар оролцоотой байх вэ? Энэ сэдвээр гэрэл зураг, шторкийн фэйсбүүк уралдааныг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл олон нийтийн дунд зарлаж байна. Уралдаанд хүссэн хүн бүр оролцох боломжтой. Та гар утас, гэрэл зургийн камер, аппарат ашиглан хүний эрхийн тусгалыг дурандаа буулгаж, манай уралдаанд бүтээлээ ирүүлээрэй. 
📷Таны бүтээл дараах агуулга, санааг илтгэж байх ёстой. Үүнд: 
1.Би, бид өөрсдөө хүний эрхийг зөрчихгүй байх, хүний эрхийг зөрчсөн үйлдлийг үл тэвчих, таслан зогсоох;
2.Хүний эрхийн зөрчлийг нуун дарагдуулахгүй байх, өөрийн хувь нэмрээ оруулсан байх;
3.Хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээсэн, уриалсан өнгө аясыг илтгэх.🎬🎥🎞️📱📞🖼️ 
Уралдаанд оролцогчид бүтээлээ манай фэйсбүүк хуудсаар явуулж, аль болох олон шэйр, лайк, хандалтыг авсан байх ёстой юм. 
Танд амжилт хүсье