"ГОВИЙН ЧОНО" ОЛОН УЛСЫН ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ, ДАДЛАГА СУРГУУЛЬ ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД БОЛНО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/04/10

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Тус сургуулийг энэ жил Дорноговь аймагт зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ, АНУ-ын цэргийн атташе болон холбогдох албаны төлөөллүүд Дорноговь аймагт ажиллаж байгаа бөгөөд, аймаг орон нутгийн удирдлагуудтай олон улсын гамшгаас хамгаалах сургалт, дадлага сургуулийн зохион байгуулалтын анхны хурлаа хийлээ.

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль ирэх 09 дүгээр сарын 09-өөс 14 хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах дадлага сургууль, мэргэжлийн анги, салбаруудыг чадавхижуулах дадлага сургалтуудыг зохион байгуулна.