"САЙХАН ХОС" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ӨРГӨН СУМЫН ХОС ШАЛГАРАВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/07/30

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97, Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215, Сайншанд сум байгуулагдсаны 57 жилийн баяр наадмын "Сайхан хос" шалгаруулах тэмцээнд 16 хос оролцсоноос, нэгдүгээр байрт Өргөн сумын Х.Түмэннаст, Х.Буджаргал нар, хоёрдугаар байрт Дэлгэрэх сумын Б.Энхтайван, А.Батцэцэг нар, гуравдугаар байрт Хөвсгөл сумын Х.Батжаргал, Г.Эрдэнэчимэг нар шалгарлаа.
Тэмцээнийг хосуудын хувцаслалт, эдэлж хэрэглэж буй эмээл хазаар болон морины алхаа гишгээгээр нь шалгаруулсан юм.