ГОВИЙН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД НИЙТ 1000 ГАРУЙ МОРЬ ХУРДАЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/07/30

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97, Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215, Сайншанд сум байгуулагдсаны 57 жилийн баяр наадам, говийн бүсийн хурдан морины уралдаанд нийт 1000 гаруй морь хурдаллаа.
Эрлийз дээд насны уралдаанд 28 морь уралдсанаас, Хөвсгөл аймгийн Г.Батболдын бор морь түрүүлж, Говь-Алтай аймгийн Г.Чинзоригийн зээрд морь аман хүзүүдэж, айргийн гуравт Архангай аймгийн Ө.Пүрэвбаатарын бор халзан, дөрөвт Дархан-Уул аймгийн Ж.Мөнхтөрийн хонгор халзан морь, айргийн тавд Хөвсгөл аймгийн Г.Батболдын хул морь хурдаллаа.
Эрлийз дунд насны уралдаанд 33 морь уралдсанаас, Төв аймгийн Г.Дашзэвэгийн сартай хээр морь түрүүлж, Дундговь аймгийн Б.Лхагва-Очирын хул морь аман хүзүүдэж, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Л.Адъяачагдагийн хээр, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Б.Баярцолмонгийн цавьдар, айргийн тавд Дорноговь аймгийн Д.Баярсайханы хээр морь хурдаллаа.
Эрлийз дээд насны уралдаанд 31 морь уралдсанаас, Дорноговь аймгийн Х.Баатархүүгийн шарга халзан морь түрүүлж, Дорноговь аймгийн Д.Хашбатын бор морь аман хүзүүдэж, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Х.Бат-Эрдэнийн зээрд, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Ө.Алтанхуягийн халтар, айргийн тавд Өвөрхангай аймгийн Г.Хадхүүгийн хар морь хурдаллаа.
Хязаалан насны уралдаанд 147 морь уралдсанаас, Дорноговь аймгийн Баярсайханы хүрэн хязаалан түрүүлж, аман хүзүүнд Дундговь аймгийн Мөнхбатын хар, айргийн гуравт Говь-Алтай аймгийн З.Шижирбатын бор, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Баярсайханы хүрэн морь, айргийн тавд Төв аймгийн О.Ренцэнжүгдэрийн хүрэн морь хурдаллаа.
Их насны уралдаанд 222 морь уралдсанаас Дундговийн Б.Лхагва-Очирын хонгор халзан морь түрүүлж, Дундговь аймгийн Ж. Эрдэнэтөгсийн хүрэн морь аман хүзүүдэж, айргийн гуравт Ховд аймгийн Н.Баасанжавын ягаан бор морь хурдалж, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн А.Батбаатарын саарал морь, айргийн тавд Завхан аймгийн Д.Баяраагийн хүрэн морь хурдаллаа.
Соёолон насны уралдаанд 150 морь уралдсанаас, Дорноговь аймгийн А.Номбаатарын хонгор морь түрүүлж,аман хүзүүнд Завхан аймгийн Д.Баяраагийн хүрэн, айргийн гуравт Дундговь аймгийн Ч.Дэмчигцоодолын бор, айргийн дөрөвт Дорноговь аймгийн О.Батжаргалын хонгор, айргийн тавд Өмнөговь аймгийн С.Мөнхбаярын хээр морь хурдаллаа.
Азарга насны уралдаанд 120 морь уралдсанаас, Ө.Пүрэвбаатарын бор морь түрүүлж, аманд хүзүүнд Дорноговь аймгийн М.Буянхишигийн хар морь, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Б.Ганбатын хул, айргийн дөрөвт, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Д.Даваадоржийн хул, айргийн тавд Өмнөговь аймгийн С.Батбаярын загал мор хурдаллаа.
Шүдлэн насны уралдаанд 138 морь уралдсанаас, Дорноговь аймгийн Д.Хашбатын сартай бор морь түрүүлж, аман хүзүүнд Дорноговь аймгийн Л.Амарсанаагийн хар халзан морь, айргийн гуравт Өмнөговь аймгийн Н.Алдаржаргалын зээрд, айргийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Л.Батнасан, айргийн тавд Дорноговь аймгийн Б.Мөнхчулууны өсгий цагаан хар морь хурдаллаа.