“ГИНЖИЙГ ТАСАЛ” ГАР ЗУРАГ, ЗУРАГТ ХУУДАС БҮТЭЭХ УРАЛДААН
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/01/28


Сэдэв: Жендэрийн эрх тэгш байдал

Агуулга: 
- Хүүхдүүд бидний хүсч буй жендэрийн эрх тэгш нийгэм
- Жендэрийн тэгш эрхийг хангасан нийгмийг ямар байгаасай гэж 
хүсдэг вэ?
- Жендэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байснаар хүүхдүүд 
бидэнд ирэх боломжууд,
- Жендэрийн тэгш эрх хангагдсанаар бидний гэр бүл, сургууль, 
нийгэмд ямар өөрчлөлтүүд ирэх вэ?

Зорилго: Хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой.

Хамрах хүрээ: ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчид болон МСҮТ-ийн суралцагч хүүхдүүд.

Бүтээлд тавигдах шаардлага: 
- Уралдаанд оролцогч нь ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчид болон МСҮТ-ийн суралцагч 
- Бүтээлийн агуулга нь жендэрийн тэгш эрхийг бий болгосноор 
бидний амьдарч буй нийгэмд, тэр дундаа хүүхэд, 
эмэгтэйчүүдэд бий болох сайн сайхан ирээдүйг эерэгээр 
зөгнөсөн утга санааг илэрхийлсэн байх,
- Гар зургийн бүтээл, зурагт хуудас нь А3 хэмжээтэй, 
- Зурагт хуудас нь А3 хэмжээтэй, CMYK өнгөтэй, PDF өргөтгөлтэй, 300 Pixels/Inch нягтаршилтай,
- Нэг хүүхэд хэдэн бүтээлээр оролцох боломжтой,
- Оюуны болон зохиогчийн эрхийг хүндэтгэн, хуулбарлахгүй байх, 
- Эерэг агуулгатай, шийдэл илэрхийлсэн,
- Хүлээн авсан бүтээлийг буцаан олгохгүй болно.

Бүтээл хүлээж авах хугацаа: 
2018 оны 12 дугаар сарын 17-ноос 
2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл

Бүтээл хүлээн авах хаяг: 
“Хөөрхөн Зүрх” ТББ оффис - УБ хот, СБД, 1-р хороо, 58-р байр, Ү-4 тоот
Утас: 7015 9688, 8070 9688 

Уралдааны шагнал: 
Нэгдүгээр байр - Өргөмжлөл 500’000 төгрөг
Хоёрдугаар байр - Өргөмжлөл 300’000 төгрөг
Гуравдугаар байр - Өргөмжлөл 150’000 төгрөг
Тусгай байр - Өргөмжлөл 50’000 төгрөг

Шагналыг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 11:00 цагт гардуулна.

"Хөөрхөн Зүрх" ТББ нв олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой “Гинжийг тасал-2” нөлөөллийн кампанит ажлыг Швейцарийн Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд “Гинжийг тасал” гар зураг болон зурагт хуудасны уралдааныг хоёр дахь жилдээ үндэсний хэмжээнд зарлаж байна.
ШИНЭ МЭДЭЭ