Боловсрол, соёл, урлагийн газар
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2016/11/01

БОЛОВСРОЛ, СОЁЛЫН  ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ: ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ  ОРОН  НУТГИЙН  ХЭМЖЭЭНД  ХЭРЭГЖҮҮЛЭХ, ТУХАЙН  НУТАГ ДЭВСГЭРИЙНХЭЭ  БОЛОВСРОЛ, СОЁЛЫН  БАЙГУУЛЛАГА  ИРГЭДИЙГ  ТӨРИЙН ЗАХИРГААНЫ  БОЛОН  МЭРГЭЖЛИЙН  УДИРДЛАГААР  ХАНГАХ,  ТЭДНИЙ  ҮЙЛ  АЖИЛЛАГААНД  ТУСЛАЛЦАА  ҮЗҮҮЛЭХ     БАЙГУУЛЛАГА ЮМ.

 1931 оны 9 сарын 21 ний өдрийн Монгол улсын Бага хурлын тургүүлэгчдийн тогтоолоор Ардыг гэгээрүүлэх явдлын хэлтэс байгуулагдсан бөгөөд 1938 оноос Ардын боловсролын хэлтэс, 1940 онд Ардын гэгээрлийн хэлтэс, 1968 оноос Ардын боловсролын хэлтэс нэртэйгээр аймгийн захиргаанд, 1990 ээд оноос “Нийгмийн бодлогын хэлтэс”-ийн үйл ажиллагааны хүрээнд хамаарагдаж байжээ.

Дорноговь аймгийн Гэгээрлийн хэлтсийн анхны даргаар Н. Жадамба ажиллаж байв. Үүнээс хойш гэгээрлийн болон боловсролын хэлтсийн даргаар Д.Лхасүрэн, Д.Дамба, Д.Цэдэвдорж, Ч.Допил, Г.Ренчин, Н.Данзанням, Ч.Дугуйцагаан, Ж.Ганхуяг нар ажилласан билээ. Ардыг гэгээрүүлэх хэлтэс нь хүн  ардад бичиг үсгийн боловсрол олгох, гэгээрүүлэх, боловсролын тогтолцоог орон нутагт бүрдүүлэхэд онцгой үүрэгтэйгээр ажилласан юм.

Боловсролын газар нь  1960 –аад оноос Сурган заах аргын кабинет, Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет , 1987  оноос  Судалгаа арга зүйн төв, 1994  оноос Боловсрол төв, 1997 оноос Боловсрол соёлын төв, 2003 оны 4-р сараас    Боловсрол соёлын газар”, 2013 оны 7 сараас “Боловсролын газар”, 2014 оны 2 сараас “Боловсрол соёлын газар” болон ажиллаж байна

Чухамдаа “Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет нь 1960 оны 9-р сард эрхлэгч 1, үйлчлэгч 1 орон тоотойгоор байгуулагджээ. 1961 оны 6-р сард Гэгээрлийн болон Сангийн яамны зөвшөөрлөөр мэргэжилтэн нэгийг авч ажиллуулжээ. Мөн оны эцсээр эрхлэгч, мэргэжилтэн, бичээч, үйлчлэгч бүгд 4 орон тоотойгоор ажиллах болсон байна.

Мөн үед Дорноговь аймагт боловсролыг хөгжүүлэх, өсвөр үеийг хүмүүжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган ажилласан олон арван багш нар төрөн гарснаас Монгол улсын гавьяат багш Г.Сугир, орос хэлний багш Б.Самбуу, Гавьяат багш Ч.Отгонбаяр, Б.Бадарч нарын арга туршлага нь улс даяар түгж, авьяаслаг шавь нар нь эрдэм мэдлэгээрээ гайхуулж байлаа.

Боловсрол соёлын газар нь дарга, төсөв санхүүгийн мэргэжилтэн 1, мэргэжилтэн 9, нягтлан, үйлчилгээний ажилтан 4 нийт 16 орон тоотойгоор ажиллаж байна. Манай хамт олны дунд БТА 6, зөвлөх багш 1, боловсролын магистр 4 ажиллаж байна.

Боловсролын газар нь 2005 оны ажлаараа  системдээ 2-р байр, 2011 онд 3-р байр эзэлж  “МАНЛАЙЛСАН”  билээ.

Боловсролын газраас жил бүр багш, сурагчдын дунд МУГБагш Ч. Отгонбаярын нэрэмжит “Монгол хэлний олимпиад”, МУГБагш Б.Бадарчийн нэрэмжит “Математикийн бүсийн олимпиад, Б.Самбуу багшийн нэрэмжит Гадаад хэлний олимпиад, “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ? уралдаан, Ноён хутагт Д.Равжаагийн нэрэмжит Үлэмжийн чанар яруу найргийн наадам, мөн Их соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн судалгаа эрдэм шинжилгээний бага хурал, “Дорноговь судлал” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсаар ирлээ. 

Тус  газар нь Монгол хэлний улсын олимпиадыг 1998 онд, Улсын Физикийн XYI  олимпиадыг 2003 онд, Математикийн улсын XXXV олимпиадыг 2008 онд орон нутагтаа амжилттай зохион байгуулсан.

Багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн жилдээ 40-50 багш төвлөрсөн сургалтанд, 600-650 багш бүсийн болон орон нутгийн сургалтанд хамрагдаж  байна.

“Багшийн авьяас” урлагийн наадам,”Багш спорт” спортын наадам, Алтан зул шилдэг багш, баг, хамт олон шалгаруулах уралдаан, “Залуу багш нарын зөвлөгөөн”, “Ахмад багш нарын уулзалт”ыг уламжлал болгон аймагтаа зохион байгуулж ирлээ.

 

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН БОЛОВСРОЛ,СОЁЛЫН ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТОО

  

 

 

 

Төрийн үйлчилгээ үзүүлэх:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын  2008  оны 12 дугаар  сарын 8-ны өдрийн 112 дугаар тушаалаар:

 4.10 Гэрчилгээ, үнэмлэхийг хүчингүй болгосон, хаясан, гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд Боловсролын асуудал хариуцсан нэгж нөхөн олгоно.

4.11 Боловсролын асуудал хариуцсан нэгж нь нөхөн олгох гэрчилгээ, үнэмлэхийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас татан авна.

4.12 Иргэн нь гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгохыг хүссэн өргөдөл, хүчингүйд тооцсон холбогдох байгууллагын баримт, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн дүнгийн хуулбар /”Б” маягт/, тухайн сургуулийг төгссөнийг батлах тодорхойлолтыг бүрдүүлэн Боловсролын асуудал хариуцсан нэгжид хүсэлт гаргана. 1999 оноос өмнөх төгсөгчид өргөдөл, тухайн сургуулийг төгссөнийг батлах дүнгийн хуулбар бүхий тодорхойлолт /анх олгосон баримт бичгийн хуулбар байхгүй тохиолдолд сургууль төгсөгчдийн цомог зураг байх/ зэргийг бүрдүүлнэ.

4.13 Нөхөн авах баримт бичгийн лавлагааг 1997 оноос өмнөх төгсөгчид төгссөн сургуулиас, мөн оноос хойш төгсөгчид Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус тус авна.

4.14 Боловсролын асуудал хариуцсан нэгж нь энэ журмын 4.12-т заасан баримт бичгийг үндэслэн гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгоно. Нөхөн олгосон гэрчилгээ, үнэмлэхийн нүүрэн талын баруун дээд хэсэгт “Нөхөн олгов” гэсэн бичилт хийж, тэмдэг дарна.

4.15 Боловсролын асуудал хариуцсан нэгж нь гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгоход үндэслэсэн материалыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ.

4.16 Боловсролын асуудал хариуцсан нэгж нь иргэнд нөхөн олгосон гэрчилгээ, үнэмлэхийн хуулбарыг бүртгэлийн хамт тус байгууллагын архивт 70 жил хадгална.

4.17 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгоход үндэслэсэн материалыг нэгдсэн бүртгэлд оруулж, тус байгууллагын архивт 70 жил хадгалагдахаар шилжүүлнэ.

4.18 Боловсролын асуудал хариуцсан нэгж нь нөхөн олгосон гэрчилгээ, үнэмлэхийн материал дууссан тухай бүрд тооцоо хийж, нөөц материал татан авна. 

does naltrexone block tramadol naltrexone alcoholism medication what is vivitrol shot