БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЭРЭЭН ХОТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАД ОРЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/12/04
Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Сайншанд хотын "Алтанговь худалдааны төв"-ийн гадна гудамж талбайг бүрэн шинэчлэх, аймгийн төвийн 5,4 км замын дагуух 165 ширхэг хос гэрэлтүүлгийг шинэчлэх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимын өргөтгөл засварын ажлыг гүйцэтгэсэн юм.
Тус бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад орж, нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2017.12.04/ зохион байгууллаа.
"Алтанговь худалдааны төв"-ийн гадна талбайн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Лю Жи Пин, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Цай Ван Руй тэргүүтэй төлөөлөгчид болон Сайншанд сумын иргэд оролцсон юм.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин аймаг орон нутгийн бүтээн байгуулалтад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Лю Жи Пинд "ТАЛАРХАЛ" гардуулсан юм.