БНСУ-ЫН КЁНГИ МУЖИЙН ГВАНЖУ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭРЧИМЖҮҮЛНЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/10/30

 

Дорноговь аймаг нь БНСУ-ын Кёнги мужийн Гванжу хоттой 2001-2007 онуудад хамтын ажиллагаатай байсан.

Тэгвэл БНСУ-ын Кёнги мужийн Гванжу хотын Засаг даргын урилгаар хамтын ажиллаагааг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2 хоногийн хугацаатай тус хотод албан айлчлал хийлээ.

БНСУ-ын Кёнги мужийн Гванжу хот нь зүүн хойд талаараа Дамян муж, хойд талаараа Жан сон муж, баруун талаараа Хам хампинг, өмнөд талаараа Нажи хот, зүүн өмнө талаараа  Хвасу мужтай хиллэдэг. 5 дүүрэгтэй, 380 гаруй мянган хүн амтай. Хүлэмжийн газар тариалан, хөдөө аж ахуй түлхүү хөгжсөн хот бөгөөд ойролцоох томоохон хотуудаа нарийн ногоогоор хангадаг.

Айлчлалын үеэр БНСУ-ын Кёнги мужийн Гванжу хотын Засаг дарга Шин Дун Хон, БНСУ-ын Гадаад ажилчдыг дэмжих төвийн тэргүүн Ан Дэх Ван болон тус хотын хүлэмжийн газар тариалан эрхлэгчид Дорноговь аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлээ харилцан санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, эрчимжүүлэхээр боллоо.