ДОРНОГОВЬ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2016/11/01
low dose naltroxone naltrexone alcoholism medication what happens if you drink on naltrexone

 

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх,  хүн амын эрүүл байх дадал, зуршлыг нэмэгдүүлэх , баг,  тамирчдын амжилтыг олимп, дэлхий, тив, олон улсын  тэмцээний  түвшинд хүргэж, Монгол улсынхаа нэрийг  дэлхийн  тавцанд мандуулахад оршино.

         Дорноговь аймаг анх 1931 онд байгуулагдаж, одоогийн Сайншанд хотод Их дулаан уулын хошуу тамгын газар нэрээ өөрчилж, засаг захиргаагаа төвхнүүлэн байгуулсан үеэс Биеийн тамирын ажил амралт, баяр ёслол,наадмын үеэр зохиогдож эхэлснээр биеийн тамирын хөдөлгөөн хөгжлийнхөө замд орсон гэж үздэг.Энэ үед зохион байгуулж байсан  биеийн тамирын ажил нь эрийн гурван наадам, шагайн харваа зэрэг уламжлалт тоглоом наадмын төрлүүдээс гадна гар бөмбөг,модон морь,турникэнд хөдөлгөөн хийх зэрэг төрлүүдээр сонирхон  санаа нэгдсэн залуучуудын үүсгэл санаачилгаар сайн дурын байдалтай зохион байгуулагдсанаар 1943 онд Аймгийн ХЗЭ-ийн Хороонд Биеийн тамирын ажил эрхэлсэн зааварлагч Н.Жамьяанхорол томилогдон ажилласнаар манай аймгийн биеийн тамирын байгууллагын эх үүсвэр тавигдаж улмаар 1949 он 08 дугаар сарын 15 өдөр  Аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх Биеийн тамир спортын хэрэг эрхлэх хороог 2 орон тоотой байгууласнаар Биеийн тамир спортыг Аймгийн хэмжээнд удирдах анхны байгууллага үүссэн гэж үздэг.

1960 онд анх удаа БТС-ын Дорноговь нийгэмлэг байгуулагдан анхныхаа баг хурлыг хийж салбар зөвлөл 2, үүр 29,БТСЭ-ийн гишүүн 970 болж өргөжлөө.

1970-1978 онуудад Дорноговь аймгийн БТС-ын нийгэмлэг өргөн цар хүрээтэй ажилласнаар гадаадын болон дотоодын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжиж  ирлээ.

1978 оноос Дорноговь аймгийн Биеийн тамир спортын хороо

1984 оноос Дорноговь аймгийн спортын төв

2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр  Дорноговь аймгийн  Биеийн тамир спортын хороо

2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Биеийн тамир спортын газар

2013 оны 06 дугаар сарын 25-наас Спорт бэлтгэлийн төв

2015 оны 01 дугаар сарын 22 өдрийн А\31 захирамжаар Аймгийн БТСГ болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгууллага үндсэн 12 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж жилд аймгийн хэмжээнд улс, бүсийн чанартай 1-2 тэмцээн, аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 10 гаруй төрлөөр, нэрэмжит болон бусад спорт холбоод,  албан байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүстэй хамтарсан 60 орчим спортын тэмцээн уралдаан зохион байгуулж нийт 3000-4000 тамирчин оролцож , спортын 8 төрлийн секц дугуйланд 300 гаруй  өсвөрийн тамирчид хамрагдан гадаад болон дотоодын тэмцээнд амжилттай оролцож байна. Мөн нийтийн Биеийн тамирын чиглэлээр өглөө бүр “Идэвхтэй хөдөлгөөн – Эрүүл амьдрал” өглөөний дасгал, албан байгууллагын ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 8 албан байгууллагад  7 хоногийн 5 өдөр цаг өгч байна.

Дорноговь аймгийн үе үеийн тамирчдаас ОУХМ -25, СМ-130, СДМ -100 орчим төрөн гарснаас ОУТэмцээнээс 80 гаруй  медаль, Улсын аварга тамирчин 90 гаруй төрсний дотор спортын 6 төрлөөр улсын дээд амжилтыг 13 тамирчин тогтоогоод байна.Үүнд Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Рио-2016 Паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол улсын Гавьяат тамирчин Б.Ууганхүү, Улсын дээд амжилтыг тогтоосон усанд сэлэлтийн Улсын анхны аварга Д.Андрей, Хөнгөн атлетикийн ОУХМ Х.Цастбаатар,В.Отгонтуул, Дүүгүүр шидэлтийн рекорд Н.Бүрэн амгалан, Чөлөөт бөхийн ОУХМ С.Сүрэнжав, Жүдо бөхийн ОУХМ, Жюү Жицү бөхийн Дэлхийн 3 удаагийн аварга О.Болд-эрдэнэ, О.Жавзмаа,  Сонирхогчдын сүмо бөхийн Дэлхийн 3 удаагийн аварга Г.Наранбат, Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Бадрал,Боксын ОУХМ Б.Алтангэрэл,Б.Отгонбаатар, С.Гантогтох, Б.Энхбат, М.Нандинтүшиг, Н.Ундрахбаяр, Буудлага спортын ОУХМ Ц.Хонгорзул, Хүндийн өргөлтийн ОУХМ Д.Очирбат, Сагсан бөмбөгийн ОУХМ Х.Бат-Эрдэнэ, С.Өрхүүнбилэг, Б.Золжаргал, Г.ЭнхдэлгэрВолейболын ОУХМ Д.Цэндхүү, Аэробикийн ОУХМ Э.Галбадрах, Б.Сумьяадорж, Бодбилдингийн Дэлхийн аваргын хүрэл медаль, Ази тивийн аварга Ч.Мянганбилиг,Даамын өсвөрийн Дэлхийн аварга, мөнгөн медальт Э.Хүслэн, хүрэл медаль Н.Налжормаа, Монгол Улсын Арслан Б. Яндаа, Г.Намжилваанчиг, Улсын заан Т.Сүрэнжав, харцага А.Цацабшир,Улсын начин Ж.Одсүрэн, А.Хатансайхан,Монгол улсын Тод манлай уяач Г.Алтангэрэл, Үндэсний сурын хошой мэргэн Л.Цэнгэл,манлай уяач Г.Дамба,Үндэсний шагайн харвааны Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр, М.Энхболд, Д.Гантогтох, Д.Чинбаатар,А.Дэлгэрцогт тэргүүтэй олон шилдэг тамирчид төрөн гараад байна.

Дорноговь аймгийн Биеийн тамир спортын байгууллагын үе үеийн  дарга, удирдах ажилтнууд

1. ХЗЭ-ийн хорооны Биеийн тамирын ажил эрхэлсэн зааварлагч 1943 он Н.Жамьяанхорол

2. Аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэд Биеийн тамир спортын хэрэг эрхлэх       хорооны  дарга Х.Дамдин    1949 оны 08 дугаар сарын 15 –ны өдөр

3. Биеийн тамирын нийгэмлэг Х.Дамдин                1958 оноос 1960 он

4. Биеийн тамирын нийгэмлэг н.Авирмэд               1960 оноос 1966 он

5. Биеийн тамирын нийгэмлэг  Д.Ухна                    1966 оноос 1975 он

6. Биеийн тамирын нийгэмлэг Я.Дамбасүрэн          1975 оноос 1979 он

7. Биеийн тамир спортын хороо М.Дашням             1979 оноос  1983 он

8.  Биеийн тамир спортын төв  Ш.Өвгөн                  1983 оноос  1989 он

9.  Биеийн тамир спортын төв  Л.Хүүхэндүү           1989 оноос  1997 он

10. Биеийн тамир спортын төв  М.Гэрэлцолмон      1997 оноос  2000 он

11. Биеийн тамир спортын төв  Б.Баясгалан             2000 оноос  2002 он

12. Биеийн тамир спортын хороо Б.Баясгалан          2002 оноос  2005 он

13. Биеийн тамир спортын хороо У.Ганхөлөг           2005 он 

14. Биеийн тамир спортын хороо  Н.Баяр                  2005 оноос 2007 он

15. Биеийн тамир спортын хороо Д.Энхбат               2007 он   

16. Биеийн тамир спортын хороо Ц.Наранбаатар      2007 оноос 2009 он

17. Биеийн тамир спортын газар Ц.Батбаатар            2009 оноос 2010 он

18. Биеийн тамир спортын газар Ш.Гантулга            2010 оноос 2013 он

19. Биеийн тамир спортын газар Н.Баяр                     2013 он

20.ССАЖГазар Н.Ганбаатар                     2014

21. Биеийн тамир спортын газар Н.Ганбаатар            2015

22.   Биеийн тамир спортын газар О.Болд Эрдэнэ              2015-2016

23. Биеийн тамир спортын газар Н.Ганбаатар            2016

24. Биеийн тамир, спортын газар 2016

Холбоо барих: Утас: 70522635, Dornogovi_btsg@yahoo.comДорноговь Спорт пэйж хуудас, Дорноговь БТСгазар фэйсбүүк цахим хаяг.