“БАГШ СПОРТ 2019” НААДАМ САЙНШАНД СУМАНД ЭХЭЛЛЭЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/04/11

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, биеийн тамир спортоор хичээллэх ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёл урлагийн байгууллагуудын “Багш спорт-2019”спортын наадам өнөөдөр /2019.04.11/ Сайншанд суманд эхэллээ. Тус наадмыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг нээн тамирчдад амжилт хүссэн юм. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг энэхүү спортын наадамд 69 байгууллагын 26 багийн 600 гаруй тамирчид 7 төрлөөр оролцож байна. Тэмцээн 04 сарын 11-ээс 13-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
ШИНЭ МЭДЭЭ