АШҮУИС-ИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/12/02

____________________________________________
АШҮУИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулиас сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, мэргэжлийн онцлогоо сурталчлан таниулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. 
Мөн АШҮУИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн хичээлийн 2-р байрыг шинэчлэн завсарлаж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус барилгыг 1992 оноос хичээлийн байр болгон ашиглаж ирснээс хойш засвар хийгдээгүй байна бөгөөд энэ онд их засварт орж байгаа юм.
Арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг, АЗДТГ-бн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа нар оролцож, аймгийн ЗДТГ-ын зүгээс сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.