АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ, БОЛОВСРУУЛАХ, БИЧИЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/05/10

Уул уурхай ашиглалт, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн хөгжлийг дагаад байгаль орчин, хүний эрүүл мэнд, ард иргэдийн амьдрах орчин, малын бэлчээрт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас зарлан явуулж буй “Бодис-2019”, “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд байгаль орчин, геологи уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох, боловсруулах, бичил уурхайн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр /2019.05.10/ хуралдлаа.
Шалгалтаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн химийн аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт, хадгалалт, хамгаалалтын байдал, гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа, байгаль орчны багц хууль, Ашигт малтмал, Газрын тухай, Газрын хэвлийн тухай хууль, тогтоомж, Уул уурхайн компаниудын техник эдийн засгийн үнэлгээ, уулын ажлын болон аваар устгах төлөвлөгөө, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг хэрэгжүүлсэн эсэх, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хэрэгжилт, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, Усны тоолуурын бичилт, төлбөрийн гүйцэтгэл, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, Гадаадын иргэн нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөр эрхэлж буй эсэх, Авто зам болон Автотээврийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт зэрэг чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулна.