АХМАД СЭТГҮҮЛЧ Л.САНДУЙН НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО.
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/10/01

МУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт шагналт, ахмад сэтгүүлч Л.Сандуйн "Түүхэн дурсамжит" гэрэл зургийн цомог номын нээлтийн арга хэмжээ 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.
Ажлын гараагаа 1962 оноос аймгийн Ялалт сонинд зураач, цайр зурагчин, фото зурагчнаар эхэлж байсан Л.Сандуй гуай өдгөөг хүртэл 56 жил гэрэл зураг авч Ялалт төвийн хэвлэлийн ном товхимолд ойролцоогоор 10 мянга орчим зураг нийтлүүлж, 13 ном, уран бүтээлийн 4 үзэсгэлэн гаргасан байна.