АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД САЙНШАНД СУМЫН 10-Р ЦЭЦЭРЛЭГТ НОМ, ТОГЛООМ БЭЛЭГЛЭЛЭЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/04/11

АНУ-ын элчин сайдын яамны Батлан хамгаалах Атташейн албаны Иргэн-Цэргийн дэмжлэгийн багийн төлөөлөл Жастин, Майкл, Куупэр нар Сайншанд сумын 1-р багт цэцэрлэг барих ажлын хүрээнд Дорноговь аймагт ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сайншанд сумын 10-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тус цэцэрлэгт үйл ажиллагаандаа ашиглах ном, тоглоомыг гардуулан өглөө.