АМБУЛАТОРЫН ХҮЛЭЭЛГИЙН ТАНХИМЫН ӨРГӨТГӨЛ ЗАСВАР ДУУСЧ, АШИГЛАЛТАД ОРОВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/12/04

_________________________________________________
Аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрт "Хүн амыг өвчнөөс сэргийлэх мэдлэг дадал, хандлагад төлөвшүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэнэ" гэж тусгагдсан.
Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторын хүлээлгийн танхимын өргөтгөл засварын ажлыг гүйцэтгэж, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломжтой боллоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хүлээлгийн танхимын тохижилтод 5 сая төгрөгийг, аймгийн Засаг даргын Тамгын газраас Амбулаторын хүлээлгийн танхимд сандал болон Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний хэсэгт "Зайн оношилгооны иж бүрэн төхөөрөмж" авахад дэмжлэг үзүүлсэн юм.