АЛТАНШИРЭЭ СУМАНД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/01/12

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцах зорилгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өнөөдөр /2018.01.12/ Дорноговь аймагт ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газраас эхний ээлжинд 250 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн бөгөөд ирэх 6-р сараас 20 км төмөр зам, авто зам, эрчим хүчний шугамын ажил эхлэнэ.
Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсноор байнгын 600 хүний ажлын байр шинээр бий болох юм.
Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, газрын тосны чиглэлээр орон нутгийн иргэдийг бэлтгэх цаашлаад төслийн тендер сонгон шалгаруулалтад орон нутгийн компанийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ирэх 6-р сараас эхлэх бөгөөд 2021 онд бүрэн ашиглалтад орох юм.
ШИНЭ МЭДЭЭ