АЙРАГ, ДАЛАНЖАРГАЛАН СУМДАД ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦ БАРИНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/06/28
             Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хийж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттайгаар орон сууцжуулан “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн зорилтын  хүрээнд аймгийн Засаг дарга, Айраг, Даланжаргалан сумдын Засаг дарга нар болон “Элит конкрет ХХК”-ийн А.Шижирболд нар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Даланжаргалан суманд 24 айлын орон сууц,  Айраг суманд 36 айлын орон сууцын барилгын ажлыг “Элит конкрет ХХК” төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж, 2019 оны 6-р сард ашиглалтад оруулах юм.

            Төлбөрийн иргэд төлсөн урьдчилгаа төлбөрийн 30 хувь бүрдэхэд барилга угсралтын ажлыг эхлүүлж, 3 дугаар давхрын өрлөгийн угсралтын ажил эхлэхэд 30 хувь, заслын ажил эхлэхэд 30 хувь, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авахад 10 хувийн төлбөрийг тус тус захиалагчид төлөх бөгөөд хувьд м2  талбайн үнийг 750,000 төгрөгөөр худалдана.