АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЭНЭ ОНД 50000 МОД ТАРИАЛНА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/05/11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 10 сарын 14-ний өдрийн 63-р тоот зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг өнөөдөр /2019.05.11/ зохион байгуулж байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан муу мянганы хошууны манай аймагт 35000 ширхэг мод хандивласныг аймаг, сумдад хуваарилан өнөөдрөөс иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хамтран тариалж байна. 
Аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 онд аймгийн хэмжээнд нийт 38 мянган ширхэг мод тарьж, мод ургалт 95 хувьтай таригдсан. Энэ онд аймгийн хэмжээнд 50000 мод тариална.