АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХЭД НЯРАЙН ТАСАГТ НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/05/10

“Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” төрийн бус байгууллагийн “Говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг тоног төхөөрөмжөөр хангах төсөл”-ийн хүрээнд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 78,3 сая төгрөгийн, 13 төрлийн нэн шаардлагатай 25 тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Хүүхэд нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай ба эрт нярайн эндэгдлийг бууруулах, дутуу нярайг амьдруулах зэрэг ач холбогдолтой нярайн хяналтын монитор, хүүхдийн амьсгалын аппарат, NEOPAP /дутуу нярайн эерэг даралт өгдөг аппарат, Nasal СРАР аппарат, Билирубинметр, LED гэрэлтэй фото эмчилгээний аппарат, LED гэрэлтэй ларингоскоп /хүүхдийн , нярайн/, Пульсоксиметр /нярайн зүрхний гажиг эрт ирүүлэх /, Судас тодруулагч, Отсосс, Хүчилтөрөгчийн бортог /зөөврийн 10л/ зэрэг аппарат тоног төхөөрөмж байгаа юм.
Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Мөнхбаясгалан, “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Бат-Энх, “Энержи Ресурс” ХХК-ний Нийгмийн хариуцлагын менежер, төслийн удирдагч Г.Отгонтуяа болон эмч, эмнэлгийн ажилтнууд, иргэд оролцлоо.