АЙМГИЙН НЭГДСЭН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БОЛОН ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОН НУТГИЙН КОМПАНИУД ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ОРОЛЦОЖ БОЛНО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/03/22

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин орон нутагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниуд, иргэн, аж ахуй нэгжүүдтэй уулзан улс болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

Мөн Дорноговь аймагт хийгдэж байгаа нэгэн томоохон бүтээн байгуулалтуудын нэг аймгийн нэгдсэн цэвэрлэх байгууламж болон Алтанширээ сумын газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад орон нутгийн компаниуд туслан гүйцэтгэгчээр оролцох боломжтойг онцлож цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцон дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд тендерийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаатай холбогдуулан орон нутгийн холбогдох албаныхныг тэдэнд мэдээлэл өгч байх хэрэгтэйг санууллаа.

Уулзалтад оролцсон компаниуд: Энержи парагон ХХК, Дорноговь АЗЗА, Дэлгэр баясах зам ХХК, ТОБЕМ ХХК, Миний Сайншанд, “Чандмань Илч” ОНӨХХК, “Хул Шанд” ХХК “Эвийн гэрээ”ХХК, “Айсуй хөгжил” ХХК, “Уртын уул” ХХК