"АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ"-ААР ТОДОРСОН УЯАЧДАД ШАГНАЛЫГ ГАДУУЛАН ӨГЛӨӨ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/01/29

 

Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний их соёл, хурдан морины уралдааныг уламжлан дэлгэрүүлэх үйлсэд идэвх зүтгэл, амжилт гаргасан уяачдыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр "АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ" цол, тэмдгээр шагнаж, урамшууллаа.
Айраг сумын уяач З.Лхагвасүрэн, Б.Баярцолмон, Б.Баасансүрэн, П.Равдангүр, С.Баярсайхан,
Даланжаргалан сумын уяач Э.Чулуунзүрх, Дэлгэрэх сумын уяач Б.Ганболд, Иххэт сумын уяач Т.Ууганбаатар, Мандах сумын уяач Р.Энхтайван, Б.Галхүү, Өргөн сумын уяач Р.Батчулуун, Ж.Баяржаргал, М.Батбаяр, Сайхандулаан сумын уяач Ц.Ганбат, Улаанбадрах сумын уяач А.Дашням, Эрдэнэ сумын уяач Д.Бат-Өлзий, М.Буянхишиг, М.Батболд, А.Төмөр-Очир, Ө.Батсуурь, Сайншанд сумын уяач Б.Батболд, Д.Батмөнх, Замын-Үүд сумын уяач Л.Цэдэндорж, Л.Амарсанаа, Ц.Цэвээндорж нар XVII жарны "Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн босгон дээр "АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ" цол, тэмдгээр шагнагдлаа.