АЖ АХУЙН НЭГЖ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ, НЯГТЛАН БОДОГЧДЫН АНХААРАЛД
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/01/13

 

2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан хүлээн авах хугацаа 02 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болох тул хуулийн хугацаанд санхүүгийн тайлангаа Сангийн яамны www.mof.gov.mn Аж ахуйн нэгжийн тайлан хаягаар орж цахимаар ирүүлнэ үү.
Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу Аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлийг хөтлөөгүй, аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол холбогдох албан тушаалтныг 400,000 /дөрвөн зуун мянга/ , аж ахуйн нэгж, байгууллагыг 4000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр тус тус торгохыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70523099 лавлана уу.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын 
Санхүү, төрийн сангийн хэлтэс