АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/12/01

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дарга эрхлэгч нарын өргөтгөсөн хурал 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.
Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Засгийн газрын 258 дугаар тогтоолын дагуу агентлаг, байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүн, 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин: “Монгол Улсын Засгийн газрын 258 дугаар тогтоолын дагуу 18 агентлаг байгууллага, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, түүний харьяа төсөвт байгууллагуудын сахилга хариуцлага, дэг журмын байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж, гарсан зөрчил дутагдлыг арилгаж, төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг хангаж ажиллах;
Төрийн аудитын газраас зохион байгуулсан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн шалгалтаар зарим төсөвт байгууллагууд холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд байршуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Иймд тус байгууллагууд алдаа зөрчлөө залруулах арга хэмжээ авч ажиллах”-ыг үүрэг болголоо.
Мөн 2018 онд хэрэгжүүлсэн ажил болоод ирэх онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын талаар танилцуулж, санал солилцлоо.