“АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/04/11

 

Зам тээврийн шалтгаант осол, гэмтлийн эрсдэлтэй хүчин зүйлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, иргэд, олон нийтийн оролцоог хангах, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлэх, осол, гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийг сайжруулах зорилгоор “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ” өдөрлөгийг улс орон даяар 04 дүгээр сарын 11-ний өдөр нэгэн зэрэг зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн эмнэлгүүд, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн оюутнууд оролцож, "Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн жагсаж “Явган хүний гарцаар гарч хэвшье”,”Суудлын бүс таны хайртай хүмүүсийн амь насыг аварна”, “Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барь”, “Хурдаа тохируул”, “Хамгаалалтын бүсээ зүүж хэвшье”, "Осол гэмтлээс олуулаа сэргийлцгээе" зэрэг уриалгыг дэвшүүлэн оролцлоо. Мөн Эрүүл мэндийн газар,аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Авто тээврийн газар хамтран авто осол, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
Дэлхийн дахинд осол, гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд залуучууд эзэлж, жилд 700 тэрбум ам долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. Улсын хэмжээнд 2018 онд осол, гэмтлийн шалтгаант гэмтэл болон хордлогын тохиолдол өмнөх онтой харьцуулахад өвчлөл 23.7 хувиар, нас баралт 11.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа ба зам тээврийн осол нь нийт өвчлөлийн 3 дахь, нас баралтын 2 дахь шалтгаан болж, 10-14 насны хүүхдүүд илүү өртөж, жилд 50 хүүхэд нас барж байна.


ШИНЭ МЭДЭЭ