АВТОМАШИНГҮЙ, АРХИГҮЙ, ТАМХИГҮЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/05/10
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөниий аюулгүй байдлыг хангах талаар нийгэмд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах, автомашины хэрэглээнээс татгалзаж, нийтийн тээвэр, унадаг дугуй, явган зорчилт зэрэг автомашинаас бусад ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, архи, тамхинаас татгалзахыг уриалах зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд сумын хэмжээнд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг “Автомашингүй, архигүй, тамхигүй өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлнэ.