АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.ЭРДЭНЭЦЭЦЭГ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2017/01/23
       

 
Готовийн Эрдэнэцэцэг 1972 онд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн.
            1988 онд Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн сургууль, 1990 онд Сайншанд сумын 10 жилийн 1-р сургууль, 1990 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Эдийн засагч-Нягтлан бодогч, 1999 онд ТЗУХИ-д Бизнесийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер, 2012 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны төрийн удирдлагын магистраар дүүргэж, БНХАУ-ын Бээжин хот дахь Мэдээ мэдээллийн их сургуульд Мэдээллийн эдийн засгийн доктрант.
            1994-1997 онд Даланжаргалан сумын ЗДТГ-т Засаг даргын орлогч, санхүү тасгийн дарга
            1997-1999 онд Аймгийн ЗДТГ-ын ТСЭЗБХэлтэст Төлөвлөгч -эдийн засагч, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн
            1999-2001 онд Аймгийн ЗДТГ-ын ЭЗБЗохицуулалтын хэлтэст Төсвийн ахлах мэргэжилтэн
            2001-2004 онд Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх НҮГ-т Нийтлэг үйлчилгээний газрын дарга
            2004-2013 онд Аймгийн Аудитын газарт Аймгийн Ерөнхий аудитор
            2013 оноос “United-Independent Audit” компаний Захирал
            2016 оны 7 сарын 19-ны өдрөөс аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.