Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /аж ахуй нэгж/
Дүгнэлтийн бүрэн материал хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дотор гаргана.
1. Төсөл хэрэгжүүлэгчийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай хүсэлт
2. Эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан ТЭЗҮ, зураг төсөл
3. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгагдсан эсэх /газрын зөвшөөрөл, ТХГН-т байрлах бол Хамгаалалтын захиргааны санал/
4. Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт
5. Төсөл хэрэгжих орчны тойм зураг /топо, сансрын/
6. Тухайн сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт
7. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/
