Аймгийн бэлчээрийн даацын талаарх судалгаа
Дорноговь аймгийн 14 сумын нутаг дэвсгэрт 2024 онд 8915222.3 га бэлчээрийн газарт 228 мониторингийн цэгт хээрийн судалгааг гүйцэтгэж, боловсруулалтын ажил бүрэн хийгдсэн. Тайлант оны мэдээг 2023 онтой харьцуулахад байгалийн унаган төрхөө алдаагүй буюу нэгдүгээр ангиллын бэлчээр нийт бэлчээрийн 9.6 хувь буюу өмнө онтой адил, бага зэрэг доройтсон бэлчээр 41.6 хувь буюу 2023 оноос 16,8 хувиар буурсан төлөвтэй, дунд зэрэг доройтсон бэлчээр 14.1 хувьтай, өмнө онтой харьцуулахад 1 хувиар буурсан, хүчтэй доройтсон бэлчээр 10.5 хувь, 2023 оноос 2.3 хувиар өссөн үзүүлэлттэй, маш хүчтэй доройтсон бэлчээр 0.4 хувийг эзэлж байна. Газрын мониторингийн цахим системд 14 сумын 228 цэгийн судалгааны үр дүнг оруулаад байна. Судалгааны үр дүнгээс харахад Эрдэнэ, Хөвсгөл, дэлгэрэх, Хөвсгөл, Сайхандулаан сумдад бэлчээрийн даац тодорхой хэмжээгээр хэтэрсэн тул холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.