АВЛИГЫН ЭСРЭГ “ДЭВЖЭЭ-2022” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Авлигын эсрэг "Дэвжээ-2022" тэмцээнийг аймгийн ИТХ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс хамтран 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. 
          Тус тэмцээнийг “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сумдад идэвхжүүлэх, төрийн албан хаагчийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор зохион байгуулж Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Мандах, Сайхандулаан, Сайншанд, Хөвсгөл, Улаанбадрах сумдын ЗДТГ-ын газраас баг болж идэвх санаачлагатай оролцлоо.
Удирдамжид багуудыг орон нутагтаа “Авлигын эсрэг” үйл ажиллагааг зохион байгуулахыг даалгасан нь тэмцээний нэг шалгуур үзүүлэлт болсон бөгөөд хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлангаа танилцуулж харилцан мэдээлэл, туршлага солилцсоноороо онцлог байлаа.
Тухайлбал: Авлигыг мэдээлэх 110 дугаарыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гаднах хэсэгт нааж байршуулах, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, тусгай хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, сургалт, сурталчилгаа, судалгааны ажил, иргэдийн дунд нээлттэй өдөрлөг зохион байгуулах, туг аялуулах, цахим нөлөөллийн үйл ажиллагаа, сумынхаа иргэдэд масс мессеж илгээх, дэвжээ тэмцээнийг сумандаа зохион байгуулах зэрэг 20 гаруй төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Шагналт байр:
Тэргүүн байранд: Алтанширээ сумын ЗДТГ-ын “Хуулийн бурхад” баг
Дэд байранд: Сайншанд сумын ЗДТГ-ын “Шударга ёс” баг
Гутгаар байранд: Хөвсгөл сумын ЗДТГ-ын “110” баг тус тус байр эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ