ЭРДЭНЭ СУМЫН 80 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР 95 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл аюулгүй, ээлтэй орчинд суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэн стандартад суурилсан үйлчилгээг хэрэглэгч бүрт хүргэнэ” гэсэн зорилтын хүрээнд Эрдэнэ суманд 80 хүүхдийн дотуур байрыг барьж байна.
Тус дотуур байр нь уншлагын танхим, хичээл хийх өрөө, чөлөөт цаг өнгөрүүлэх танхим, гал тогоо, камерын хяналтын өрөө болон байнгын халуун ус бүхий 80 хүүхдийн дотуур байрны зохион байгуулалттайгаас гадна багш нарын байр, хүүхэд залуучуудын хөгжүүлэх танхим байрлах юм.
Барилгын ажлыг 95 хувийн гүйцэтгэлтэйгээр “Тобем” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 25-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна
