Мандах наран 1000 айлын орон сууц төсөл
“МАНДАХ НАРАН 1000 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСӨЛ
Аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны "Хөгжлийн төлөө хамтдаа-2" хөтөлбөрт тусгагдсан Өрх гэр бүлийн худалдан авах чадварт нийцүүлэн орон сууцжуулах зорилтын хүрээнд "Мандах наран 1000 айлын орон сууц" төслийг Сайншанд, Замын-Үүд суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Эхний ээлжийн Мандах наран-5 хороолол 336 айлын үйлчилгээтэй орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж 2022 онд ашиглалтад орно.
