АГЕНТЛАГ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Сумын Засаг дарга Б.Анхбаяр 2022 онд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй агентлаг, төсөвт байгууллагын удирдлагуудтай “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.
Энэхүү гэрээний зорилго нь Засгийн газраас эрх шилжүүлсэн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, сум, байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсөв болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, төсвийн захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршиж байгаа юм.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ