НҮҮДЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
Орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаа болон иргэн (даатгуулагч)-ий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цахим ба бичиг, баримтад тулгуурлан сунгах үйл ажиллагаа Замын-Үүд суманд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон 20 гаруй иргэний амбулаторийн карт, холбогдох шинжилгээнд үндэслэн, холбогдох дүрэм, журамд заасны дагуу комиссын үйл ажиллагаа явагдаж, тусгай горимд шилжүүлсэн үед иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, нэг дороос авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог боллоо.
