ХААИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн чиглэлээр шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийг хослуулсан Монгол Улсын томоохон сургууль болох “Хөдөө Аж Ахуйн Их Сургууль”- тай хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах юм. Үүнд:
- Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд болон түүний харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжүүлж буй олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөр, инноваци, технологийг сумын онцлогт тохируулан нэвтрүүлэх,
- Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн, сургагч багш бэлтгэж сум орон нутагт ирж ажиллах нөхцөл бололцоогоор хангах;
- Замын-Үүд сумын ногоон байгууламжийн хэтийн төлөвлөгөө, ландшафтын ерөнхий төлөвлөлтийг хамтран боловсруулах;
- Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад “Ногоон байгууламж”-ийн чиглэлээр мэргэжлийн арга зүйн сургалт, мэдээлэл өгөх, хувийн хэвшлүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ