УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “БАГШ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ”-Д СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.

“Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр” /2020-2024/-т тусгагдсан “Чадварлаг багш” үндэсний хөтөлбөр, Замын-Үүд сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд “Боловсролын үнэлгээний төв”-тэй хамтран суралцагчийн хөгжлийн хэрэгцээг хангасан, бүтээлч чадварлаг багшийг бэлтгэх, багшид мэргэжлийн стандартад суурилсан уян хатан хэлбэрээр тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын-Үүд сумын боловсролын салбарын нийт 19 багш, удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулж байна.
​Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат Замын-Үүд сумын Засаг дарга, сургалтад хамрагдаж буй боловсролын салбарынхантай уулзаж, 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг сумандаа амжилттай зохион байгуулсныг онцлон тэмдэглээд цаашид сумандаа элсэлтийн ерөнхий шалгалтыг тогтмол зохион байгуулах болсон тухай баярт мэдээг дуулгасан. Элсэлтийн ерөнхий шалгалтыг сумандаа зохион байгуулснаар иргэдэд тулгарах санхүүгийн дарамт, цаашлаад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх томоохон ажил болж байна.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ