"БИ ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙН ЦЭРЭГ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Сумын Засаг даргын "Хөгжлийн төлөө бид хамтдаа-2" үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, батлан хамгаалах салбарын хууль, тогтоомж, Хилийн тухай хуулийг сурталчлах, цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн 0108 дугаар ангитай хамтран "Би эх орны ирээдүйн цэрэг" арга хэмжээг Ерөнхий боловсролын гурван сургуулийн төгсөх ангийн эрэгтэй сурагчдыг хамруулан зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээгээр сурагчид Хилийн цэргийн 0108 дугаар ангийн үйл ажиллагаа, Хилийн 815 дугаар тэмдэгт, Хилийн харуулын үйл ажиллагаа, албаны нохой сургалтын үйл ажиллагаатай танилцах юм.
