МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН, Т.ЭНХТҮВШИН НАР ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг даргын орлогч Г.Март нарын хамт өнөөдөр 2022 оны 03 дугаар сарын 18-нд Замын-Үүд суманд ажиллаж иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтын үеэр суманд тулгарч буй асуудал, цаашид хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцлоо.
Мөн төр засгийн өнөөгийн бодлого, шийдвэр, УИХ-ын гишүүний үйл ажиллагааны талаар танилцуулан, орон нутгийн бүтээн байгуулалт, цаашид хийгдэх ажлыг танилцуулав.
Түүнчлэн жолооч тээвэрчидтэй тусгайлан уулзаж, тулгарч буй асуудлын талаар сонсож, Тээврийн цагдаагийн албаны орон нутаг хариуцсан дарга, хурандаа М.Отгонбаяр, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга Д.Болор-Эрдэнэ нар асуултуудад хариулт өгч, зарим асуудлыг холбогдох албан тушаалтнууд судлахаар боллоо.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ