ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛААР ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАРИМ ИРГЭД ШАГНАГДЛАА

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин болон Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Засаг даргын орлогч Г.Март нар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ эрхэлсэн салбартаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан иргэдэд шагнал гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Алтангадас одонгоор М.Түмэнбаяр, П.Батцэрэн, Х.Банди, Д.Оюунтөгс, Б.Даваасүрэн, Б.Батбаяр, Д.Артсэд, Хөдөлмөрийн хүндэт медалиар Ц.Бүрдэн, Ю.Нармандах, Г.Алтанзаяа, З.Болормаа, С.Долгор, Цэргийн гавьяаны одонгоор Б.Болормаа, Б.Батчөдөр, С.Лхамсүрэн, Д.Түмэнбаатар, Г.Ганхуяг, Цэргийн хүндэт медалиар Д.Баттунгалаг, Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн тэргүүнээр Д.Цолмон, Д.Саранцэцэг, Д.Адъяа, Ш.Хүрэлбаатар, Г.Мишигдорж, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Жуух бичгээр Г.Анхбаяр, Байгаль орчны тэргүүнээр Г.Батцэцэг, Ш.Нэргүй, Сангийн яамны Банк, санхүүгийн тэргүүнээр Д.Загдаа, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүнээр Ц.Энхмэнд, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар Н.Отгончимэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтнаар О.Баяржавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүнээр Г.Бүжлхам, Х.Номинчулуун, Ч.Уранчимэг, Барилга, хот байгуулалтын яамны Жуух бичгээр Б.Цогтбаяр, Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтнаар Л.Ганболд, Эрчим хүчний яамны Жуух бичгээр Ч.Жамъянсүрэн, Эрчим хүчний тэргүүний ажилтнаар Б.Чулуунгэрэл, Улсын бүртгэлийн тэргүүний ажилтнаар С.Шүрэндулам, Боловсрол, шинжлэх ухааны яамны Жуух бичгээр Х.Элбэгсанаа нар тус тус шагнагдлаа.
Мөн Б.Осорбал, Б.Отгонсэлэнгэ нар Аймгийн алдарт уяач цол хүртлээ.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ